Миний амьдрал 2 жилийн дараа
Миний амьдрал 2 жилийн дараа маш сайхан байлаа. Би өөрөө өөртөө хайртай хүнтэй хамт аз жаргалтай гэртээ сайхан амьдарч байна. Хэзээ нэгэн цагт амьдралд сайхан муухай зүйлс олон байгаа боловч надад дандаа сайхан зүйлс нь тохиолдсон мэт жаргалтай байна. Миний амьдрал дандаа дардан байгаагүй ч одоо л би аз жаргалаа олж гэгээн бодлоор өөрийгөө дүүргэн, хүссэн ажлаа хийгээд л надад юу ч дутуу биш мэт санагдана. Гэгээлэг бодол гэгээлэг амьдрал дагуулдаг шүү дээ. Миний жаахан ч гэсэн бодролыг хуваалцаж уншсан та бас сайхан зүйл хүсч мөрөөдөх хэрэгтэй хэзээ ч хараар битгий амьдралыг будаарай. Амьдрал өөрөө гэгээлэг байж л тэр гэрэл гэгээ чинь мэдрэгддэг юм шүү дээ. Хүн бүр сайхан яагаад ч юм сайхан нэг нууцтай байдаг гэхдээ тэр нууцаа та өөрөө мэдэхгүй яваад байж болохгүй шүү дээ. Та толинд нэг хар даа Инээмсэглээд хараарай таниас гэгээлэг туяа цацарч гэрт чинь тэр энерги нэвтрэн орох болно. Таньд сайхан аз жаргал байгаа тэрийгээ битгий алдаарай.
